ӨСВӨРИЙН “ЭРҮҮЛ МЭНДИЙН ЭЛЧ” НАРЫН 2 ДАХЬ ШАТНЫ СУРГАЛТ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Мэдээг хуваалцах

Баянгол дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас 2018 оныг “Иргэний боловсролын жил” болгон зарласантай холбогдуулан эрүүл мэндийн боловсролын хүрээнд хийгдэж байгаа ажлын нэг бол дүүргийнхээ Ерөнхий боловсролын сургуулийн өсвөр үеийн сурагчдад эрүүл мэндийн мэдлэг олгож, эрүүл зөв амьдрах хандлагыг төлөвшүүлэхэд үе тэнгийнхэндээ нөлөөлөх зорилго бүхий өсвөрийн “эрүүл мэндийн элч” бэлтгэх 2 дахь шатны сургалтыг дүүргийн Эрүүл мэндийн төвтэй хамтран зохион байгууллаа. Сургалтын үйл ажиллагаанд дүүргийн ЕБС-ын эмч, нийгмийн ажилтнууд сурагчидтай хамт оролцлоо. 
Уг сургалтаар өсвөрийн эрүүл мэндийн элч нарт архи, тамхи, хорт зуршил, түүний үр дагаврын талаар мэдлэг олгож улмаар тэднээр дамжуулан сурч мэдсэн зүйлээ үеийн нөхөдтэйгөө хуваалцаж тэдэнд үлгэр дуурайлал үзүүлэн түгээн дэлгэрүүлэх үйл ажиллагааг явуулах юм.
Өсвөрийн “ЭРҮҮЛ МЭНДИЙН ЭЛЧ” нарын сургалтын үйл ажиллагаанд Баянгол дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Г.Энхболд, ИТХ-ын дэргэдэх Эрүүл мэнд, боловсрол, нийгмийн бодлогын Хурлын хорооны дарга Н.Болдбаатар нар оролцож, элч нартаа цаашдын сурлага, хөдөлмөрт нь өндрөөс өндөр амжилт хүслээ.