УИХ-ЫН ГИШҮҮН С.ЭРДЭНЭ БАЯНГОЛ ДҮҮРГИЙН 13 ДУГААР СУРГУУЛИЙН ТӨГСӨХ АНГИЙН ХҮҮХДҮҮДЭД "МИНИЙ МЭРГЭЖИЛ - МОНГОЛЫН ИРЭЭДҮЙ" СЭДЭВЭЭР МЭДЭЭЛЭЛ, ЗӨВЛӨГӨӨ ӨГЛӨӨ

Мэдээг хуваалцах

УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, Баянгол дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дахь АН-ын бүлгийн санаачилгаар ерөнхий боловсролын сургуулийн төгсөх ангийн сурагчдад мэргэжлийн үнэ цэнийг ойлгуулах, өөрт тохирох зөв мэргэжлээ сонгоход нь туслах, эцэг эх асран хамгаалагчдын хүүхдийнхээ мэргэжил сонголтын асуудалд хандах хандлага, төлөвшлийг чиглүүлэх зорилго бүхий “МИНИЙ МЭРГЭЖИЛ – МОНГОЛЫН ИРЭЭДҮЙ” сургалт, мэдээлэл зөвлөгөө өгөх арга хэмжээг дүүргийн нутаг дэвсгэрт байрлах ерөнхий боловсролын сургуулийн төгсөх ангийн хүүхдэд зохион байгуулж байгаа бөгөөд өнөөдөр 13 дугаар сургууль дээр үргэлжилж байна.

Уг үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, Баянгол дүүргийн ИТХ-ын төлөөлөгч А.Чинбат, Б.Нямсүрэн болон бусад албаны хүмүүс оролцон төгсөх ангийн 100 гаруй сурагчидад мэргэжилээ зөв сонгох нь өөрсдийн ирээдүйд оруулж байгаа томоохон хөрөнгө оруулалт юм шүү гэдгийн онцолоод цаашдын сурлага хөдөлмөрт нь амжилт хүслээ. 
УИХ-ын гишүүн С.ЭРДЭНЭ: Нийгэмд хэрэгцээтэй мэргэжлийг сонгоорой. Хүн хамгийн сайн ЧАДДАГ юмаа зөв сонгож ажиллах нь мэргэжлээ зөв сонгосонтой чинь л хамааралтай шүү. 
Хүүхдүүддээ амжилт хүсье.

Чадварлаг мэргэжилтэн Монголын ирээдүй шүү