“ХҮҮХЭД ХАМГААЛАЛ БА НӨЛӨӨЛӨЛ” ТӨСЛИЙН ТАЙЛАНГИЙН УУЛЗАЛТ БОЛЛОО

Мэдээг хуваалцах

Сүүлийн үед хүүхэд хамгааллын асуудал нэлээд хөндөгдөх болсон билээ. Тэгвэл хүүхдийг хөгжүүлэх, хамгаалах, тэдний онцлог, хэрэгцээнд нийцсэн цогц үйлчилгээг үзүүлэх, гэр бүл, олон нийтийн эерэг хандлагыг төлөвшүүлэх, хүүхэд, гэр бүлд ээлтэй орчин нөхцөлийг бүрдүүлэхэд байгууллага, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх, зорилгоор “Хүүхэд хамгаалал ба нөлөөлөл төсөл”-ийг Баянгол дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газар, “Дэлхийн зөн Монгол” Олон улсын байгууллагатай хамтран хэрэгжүүлэхээр болсон билээ.
Баянгол дүүрэгт төслийг хэрэгжүүлснээр Хүүхдүүдийг оролцоогоор нь дамжуулж хөгжүүлэх мөн хүүхдийн эрх, хүүхэд хамгааллын асуудлуудыг шийдэх боломжтой болсон юм.
“Хүүхэд хамгаалал ба нөлөөлөл төсөл”-ийг Баянгол дүүргийн 20, 21, 22 дугаар хороонд 2018 оны 3 дугаар сараас эхлэн хэрэгжүүлж байгаа бөгөөд уг төслийн Хамтын ажиллагааны Санамж бичгийн эхний санхүүгийн жилийн хэрэгжилтийн тайлан, төслийн суурь судалгааны дүн мэдээг сонсох тайлангийн хурал 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Баянгол дүүргийн Нутгийн удирдлагын ордны хурлын танхимд боллоо. 
Тайлангийн хуралд 2019 оны төлөвлөгөөг хэлэлцсэн ба төслийг үр дүнтэй хэрэгжүүлэхэд идэвхитэй хамтран ажиллаж, хүүхэд гэр бүлд эерэг өөрчлөлтийг бий болгоход үнэтэй хувь нэмрээ оруулсан холбогдох ажилтан албан тушаалтанд ТАЛАРХАЛ гардуулав.