"ОРОН НУТГИЙН ТӨСВИЙГ ТӨЛӨВЛӨХ, ХЯНАХАД ИТХ-ЫН ГҮЦЭТГЭХ ҮҮРЭГ" СЭДЭВТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Мэдээг хуваалцах

Баянгол дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын алба, ИТХ-ын төлөөлөгчдөд зориулсан “Орон нутгийн төсвийг төлөвлөх, хянахад иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын гүйцэтгэх үүрэг” сэдэвт сургалт амжилттай зохион байгуулагдлаа.
Сургалтыг НҮБ-ын “Монгол улсын төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь” төслийн нэгж, Удирдлагын академитай хамтран зохион байгуулсан бөгөөд Л.Отгонтуяа /доктор, дэд профессор/, Оюунцэцэг нар удирдан явууллаа.
Сургалтаар дүүргийн ИТХ-ын төлөөлөгчид Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтэнд хяналт тавих, орон нутгийн төсвийн ил тод байдлыг хангахад төлөөлөгчийн гүйцэтгэх үүрэг, шилэн дансны цахим мэдээлэлтэй ажиллах арга аргачлалд тус тус суралцлаа.