БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ БОЛОН СОНСГОЛЫН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨЛ ИТХ-ЫН ЕСДҮГЭЭР ХУРАЛДААНЫ ҮЙЛ ЯВЦТАЙ ТАНИЛЦЛАА

Мэдээг хуваалцах

Баянгол дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн Хурал дүүргийн нутаг дэвсгэрийн эдийн засаг, нийгмийн асуудлыг иргэдийн хууль ёсны ашиг сонирхолд нийцүүлэн хуулийн хүрээнд шийдвэрлэхэд чиглэсэн бодлого үйл ажиллагаанд тавих олон нийтийн хяналтыг сайжруулах, шийдвэр гаргах түвшинд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, дээрх үйл ажиллагаанд иргэдийн оролцооны ач холбогдлын талаар иргэдийн мэдлэг мэдээллийг дээшлүүлэх зорилгоор 2017 оноос эхлэн ИТХ-ын хуралдааны явцтай иргэдийг биечлэн танилцуулах ажиллагааг эхлүүлсэн.
Өнөөдөр дүүргийн ИТХ-ын ээлжит есдүгээр хуралдаан Баянгол дүүргийн Нутгийн Удирдлагын Ордны Хурлын танхимд 2 өдрөө хуралдаж байгаа ба уг хуралдаанд дүүргийн 23 хорооны Иргэдийн Нийтийн Хурлын дэргэдэх "Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн бүлгэм", "Сонсголын бэрхшээлтэй иргэдийн Манлайллын клуб" оролцож хуралдааны явцтай танилцлаа.
Иргэд, олон нийт хуралдааны үйл ажиллагаатай биечлэн танилцсанаар дүүргийн хөгжлийн бодлого, үйл ажиллагааны хэрэгжилтийн явц, хэрэгжиж буй хөтөлбөр арга хэмжээний ач холбогдол, үр дүнгийн талаар бодит мэдээлэл авах ба улмаар өөрсдийн хорооноос сонгогдсон төлөөлөгчид иргэдийн санал хүсэлтийг хүлээн авч, хэрхэн дүүргийн удирдлагуудад уламжилж, ажил хэрэг болгож байгааг өөрийн биеэр харах боломж олгож байгаа явдал юм.