БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛААС ХОРООДЫН ШАТРЫН КЛУБЫН АХЛАГЧ НАРЫН АНХДУГААР УУЛЗАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Мэдээг хуваалцах

Баянгол дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас 2018 оныг “Иргэний боловсрол”-ын жил болгон зарласантай холбогдуулан дүүргийн 23 хорооны шатар сонирхогч хүүхэд, залуучууд, ахмад настнууд, иргэдийн дунд шатар сонирхогчдын клубыг байгуулахаар 2018 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр анхны уулзалтыг зохион байгууллаа. 
Энэхүү клуб нь хүүхэд залуучууд, ахмад настнууд, иргэдийн чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, шатрын спортыг сурталчлах, шатрын нөхөрсөг тэмцээнүүдийг улирал бүр зохион байгуулж, улс, нийслэл, орон нутгийн чанартай шатрын тэмцээнд баг бүрдүүлэн оролцуулах зэрэг ажлыг иргэдийн өөрсдийнх нь санал санаачлага дээр үндэслэн зохион байгуулах, нээлттэй гишүүнчлэлтэй ашигийн төлөө бус клубын зарчмаар ажиллах иргэдийн нэгдэл юм. 
Уг уулзалтаар шатрын клуб байгуулах нь зүйтэй гэдэг дээр санал нэгдэн, клубын дүрмийн төсөлтэй танилцан дараагийн уулзалтаар клубын дүрэмд саналаа тусгаж батлахаар боллоо.