“АОДЭ ХХК” БАЯНГОЛ ДҮҮРГИЙН 10 БОЛОН 20 ДУГААР ХОРООНЫ 240 ХҮҮХДЭД ХИЧЭЭЛИЙН ИЖ БҮРЭН ХЭРЭГСЭЛ ГАРДУУЛЛАА.

Мэдээг хуваалцах

Баянгол дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас 2018 оныг “Иргэний боловсролын жил” болгон зарласантай холбогдуулан дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч А.Чинбат, Б.Нямсүрэн нар сонгогдсон 10 дугаар хорооны үйл ажиллагаанд идэвхитэй оролцдог өрхийн хүүхэд багачуудад “АОДЭ ХХК”-тай хамтран 10 дугаар хорооны 120 хүүхдэд хичээлийн иж бүрэн хэрэгсэл гардууллаа.
Баянгол дүүргийн 20 дугаар хороонд байрлах “АОДЭ ХХК” нь жил бүр уламжлал болгон нийгмийн сайн сайхны төлөө өөрсдийн хувь нэмрээ оруулж, бусдад эерэг, зөв үлгэр дуурайлал болох үүднээс олон ажлыг өөрсдийн санаачлагын дагуу хийж гүйцэтгэдэг бөгөөд энэ жилийн хүрээнд дүүргийн өнгө төрхөнд хувь нэмэр оруулах зорилгоор 20 дугаар хороонд 1,9 км авто замыг өөрсдийн хөрөнгөөр тавьж байгаа юм. Мөн 20 дугаар хорооны 120 хүүхдэд хичээлийн хэрэгсэл бэлэглэсэн байна
“АОДЭ ХХК” нь 2007 оноос хойш хүнд даацын техник, тоног төхөөрөмжийн гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулж эхэлсэн бөгөөд өдгөө БНХАУлсын тэргүүлэх үйлдвэрүүд болох СИНОТРАК, XCMG, ШАНТУЙ зэрэг томоохон үйлдвэрүүдийн албан ёсны дистрибьютор компаниар ажиллаж байна.

ТА БИДНИЙ ӨНӨӨДӨР ХҮРГЭХ ЖИЖИГ ТУС ӨӨР ХЭН НЭГНИЙ АМЬДРАЛД ОЧ БОЛОН ГЯЛАЛЗАЖ ИРЭЭДҮЙН ЗАМЫГ НЬ ГЭРЭЛТҮҮЛЭХ БОЛТУГАЙ..