БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ДЭРГЭДЭХ ХУРЛЫН ХОРООДЫН ХЯНАЛТ ШАЛГАЛТЫН АЖИЛ ЭХЛЭХ ГЭЖ БАЙНА

Мэдээг хуваалцах

Баянгол дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн А/97 захирамжийн дагуу дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэдэх Хурлын хороодын эрхлэх асуудлын хүрээнд Баянгол дүүргийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх 2018 оны үндсэн чиглэлийн 54 үйл ажиллагаа, 181 арга хэмжээний биелэлт, гүйцэтгэлийн үнэлгээг нягтлан шалгах, хууль тогтоомж, тогтоол шийдвэр, төсөл хөтөлбөрүүдийн хэрэгжилтийг хянах, салбар хоорондын уялдаа холбоог сайжруулах, зөвлөгөө мэдээллээр хангах зорилго бүхий хяналт шалгалтыг 2018 оны 08 дугаар сарын 30-ны өдрөөс 2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн хооронд зохион байгуулах гэж байна.
Өнөөдөр дээрх ажлын хүрээнд Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэдэх “Эрүүл мэнд, боловсрол, нийгмийн бодлогын хурлын хороо”, “Төрийн захиргаа, хууль зүйн хурлын хороо”, “Төсөв санхүү, эдийн засгийн хурлын хороо”, “Засаг даргын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт, гадаад харилцаа, олон нийттэй харилцах хурлын хороо”, “Байгаль орчин, үйлдвэрлэл, үйлчилгээ, дэд бүтэц, тохижилтын асуудал эрхэлсэн хурлын хороо”, “Өмч газрын харилцаа, дахин төлөвлөлт, гэр хорооллын барилгажилтын асуудал эрхэлсэн хурлын хороо” зэрэг зургаан хороо хуралдаж хяналт шалгалтын ажлыг зохион байгуулах удирдамж, төлөвлөгөө болон хуваариудыг баталлаа.
Тус хяналт шалгалтыг Баянгол дүүргийн Нутгийн захиргааны болон Засаг даргын Тамгын газрын харьяа хэлтэс, албад, орон нутгийн өмчит төрийн нэр бүхий 34 байгууллагад явуулах бөгөөд уг хяналт шалгалтыг явуулснаар: Дүүргийн эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлтийг тайлагнаж буй бодит байдалд дүн шинжилгээ хийж, үнэлэлт дүгнэлт өгснөөр үр дүнд суурилсан гүйцэтгэл сайжирах, мөн иргэдэд үзүүлж буй үйлчилгээ болон Төрийн албан хаагчдын ажил үйлчилгээний чанарт ахиц гарч бүтээмж дээшлэх, Хурлын хороодын тогтвортой, тасралтгүй байнгын ажиллагаа хангагдах зэрэг олон үр дүнг хүлээж байна.