“ХӨРШИЙН ХЯНАЛТ” УЛАМЖЛАЛТ ӨДӨРЛӨГ, АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Мэдээг хуваалцах

Баянгол дүүргийн “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл”, Баянгол дүүргийн Цагдаагийн 1, 2 дугаар хэлтэс хамтран дүүргийн 23 хорооны Засаг дарга, хэсгийн ахлагч, хэсгийн байцаагч, иргэдийн дунд “Хөршийн хяналт” арга хэмжээг зохион байгуулж, иргэд олон нийтэд мэдээлэл хүргэн "хөршийн хяналт"-ын бүлгүүдийг сайн удирдан зохион байгуулсан ахлагч, сууц өмчлөгчдийн холбоо, болон иргэдийг шагнаж урамшуулан, үйл ажиллагаа нь зогссон хөршийн бүлгүүдийг сэргээх, шинээр байгуулах зөвлөмжийг гардуулан өглөө.
Энэхүү үйл ажиллагаанд Баянгол дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэд дарга П,Цэцэгмаа, Баянгол дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн дэд дарга, Цагдаагийн хошууч Б.Цогоо, Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсийн мэргэжилтэн Цагдаагийн хошууч Д.Оюун Баянгол дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн урьдчилан сэргийлэх ажил хариуцсан ахлах мэргэжилтэн Цагдаагийн хошууч Б.Түвшинбаяр зэрэг албаны хүмүүс оролцож иргэд өөрсдийн амьдарч буй орчин, аж байдалд эерэг таатай нөлөөлөл бий болгож, эрүүл аюулгүй орчинг бүрдүүлж сайн дурын үндсэн дээр нэгдэн хамтран ажиллаж байгаа “Хөршийн хяналт”-ийн бүлгүүдэд өргөмжлөл гардууллаа. 
“Хөршийн хяналт” хөтөлбөрийг зохион байгуулснаар иргэд хөрш айлдаа болон хараа хяналтгүй бага насны хүүхэд, биеэ авч явах чадваргүй хүмүүст анхаарал тавьдаг, тусалдаг, цагдаагийн байгууллагад ханддаг болсон. Айл хүний амь нэг байснаар орон байрны хулгай, гал түймэр, гамшгийн аюулаас сэргийлж, гэр бүлийн хүчирхийлэл, ахуйн хүрээнд үйлдэгдэж буй гэмт хэрэг, зөрчил болон гэмт хэргийн гаралтыг бууруулах, урьдчилан сэргийлэхэд чухал ач холбогдол өгч, нөгөө талаар нийгмийн харилцааг сэргээхэд онцгой нөлөө үзүүлж байна гэдгийг албаны хүмүүс онцоллоо.