226 ХҮҮХДЭД ХИЧЭЭЛИЙН ХЭРЭГСЭЛ ДҮРЭМТ ХУВЦАС ГАРДУУЛАН ӨГЛӨӨ

Мэдээг хуваалцах

Баянгол дүүрэг “Хүүхэд хамгаалал ба нөлөөлөл” төслийг Дэлхийн Зөн Монгол Олон Улсын байгууллагатай хамтран хэрэгжүүлж ажиллаж байна. Уг төсөл дүүргийн 20,21,22 дугаар хороонд хэрэгжиж байгаа бөгөөд тус хорооны зорилтод бүлгийн хүүхдүүдийн эцэг эх, асран хамгаалагч нарт “Хүүхдийн утга төгөлдөр, аюулгүй оролцоо” сэдэвт сургалтыг зохион байгууллаа. 
Мөн энэ үеэр хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбогдуулан дүүргийн Засаг даргын орлогч Г.Нарангэрэл, ИТХ-ын Зохион байгуулалт, үйл ажиллагааны хэлтсийн дарга Т.Энхтайван, Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга А.Одонтунгалагтуул нар 22 дугаар хорооны зорилтод бүлгийн 150 хүүхдэд хичээлийн хэрэгсэл, 76 хүүхдэд дүрэмт хувцас авах эрхийн бичгийн гардуулан өгсөн бөгөөд дээрх 3 хорооны нийт 226 хүүхдэд хичээлийн хэрэгсэл, дүрэмт хувцас өгч байгаа юм байна. 
Цаашид зорилтод бүлгийн айл өрхүүдийг судлан уг төсөлд хамруулан ажиллах юм байна.