БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН ЭЭЛЖИТ ДӨРӨВДҮГЭЭР ХУРАЛ БОЛЛОО

Мэдээг хуваалцах

Баянгол дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн ээлжит дөрөвдүгээр хуралдаан өнөөдөр буюу зургаадугаар сарын 14-ны өдөр Нутгийн удирдлагын ордны хурлын танхимд боллоо.
Хуралд дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Г.Энхболд, Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Э.Энхзаяа, Тэргүүлэгч Б.Батням, Ж.Бор, Н.Эрдэнэжав, Г.Ганзориг нар оролцож, цаг үеийн холбогдолтой 6 асуудал хэлэлцэн баталлаа. 
Өнөөдрийн хурлаар Төрийн дээд шагнал, цол, одон медалиар шагнуулахаар үндсэн байгууллага хамт олон, хорооноос тодорхойлогдож ирсэн иргэдийн материал, Төрийн захиргаа, хууль зүйн Хурлын хорооны Нэг цонхны үйлчилгээний үйл ажиллагаатай танилцсан тайлан, Байгаль орчин, үйлдвэрлэл үйлчилгээ, дэд бүтэц, тохижилтын асуудал эрхэлсэн Хурлын хорооны Авто засварын үйл ажилгаатай танилцсан тайлан, Эрүүл мэнд, боловсрол, нийгмийн бодлогын Хурлын хорооны ЕБС, Коллеж, МСҮТ-ийн үйл ажиллагаатай танилцсан зэрэг тайлангуудыг сонсож мөн Залуучуудын зөвлөх клубын ажиллах журам батлах тухай, Цэцэрлэгийн нэр өөрчилж оруулах зэрэг тогтоолуудыг хэлэцэн баталлаа.