БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ИТХ-ААС ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛЬ, МСҮТ, КОЛЛЕЖИД ХҮҮХДИЙН ЭРХИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ ХЯНАХ АЖИЛЛАГАА ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

Мэдээг хуваалцах

Баянгол дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэдэх Эрүүл мэнд, боловсрол, нийгмийн бодлогын Хурлын хорооноос дүүргийн төрийн өмчит 17 ерөнхий боловсролын сургуулиуд болон коллеж, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн үйл ажиллагаатай танилцах, хүүхдийн эрхийн хэрэгжилтэд хяналт тавих ажил 4 дахь өдрөө үргэлжилж байгаа бөгөөд өнөөдөр 113, 73, 93 дугаар сургуулиуд дээр ажиллаж байна .