АВТО ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЦЭГҮҮДИЙН ХЯНАЛТ ШАЛГАЛТЫН АЖИЛ ЭХЭЛЛЭЭ

Мэдээг хуваалцах

Баянгол дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2018 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн А/69 дугаар захирамжийн дагуу дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэдэх Байгаль орчин, үйлдвэрлэл үйлчилгээ, дэд бүтэц, тохижилтын асуудал эрхэлсэн хурлын хорооноос дүүргийн нутаг дэвсгэрт авто үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, байгууллага, иргэний үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх ажил 2 дахь өдрөө үргэлжилж байна. Дээрх ажиллагаа нь байгууллага, аж ахуйн нэгж, иргэнд байгаль орчин, хог хаягдлын талаарх хууль тогтоомжийг сурталчлан таниулж, тэдний хуулиар хүлээж буй үүрэг хариуцлага, эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, агаар, хөрс, усны бохирдлыг бууруулахад олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх, хүрээлэн буй орчны аюулгүй байдлыг хангахад хувь нэмрээ оруулах юм.
Ажлын хэсгийн бүрэлдэхүүнтэй дүүргийн ИТХ-ын Төлөөлөгчид, ЗДТГ-ын харьяа асуудал хариуцсан хэлтсүүдээс гадна Мэргэжлийн хяналт, Онцгой байдал, Цагдаагийн хэлтсүүд болон дүүргийн Газрын алба, Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн Баянгол хэрэглэгчдэд үйлчлэх төв, “Баянгол Шинэ-Өргөө” ОНӨАТҮГ, хороодын Иргэдийн Нийтийн Хурал зэрэг байгууллагууд хамтран ажиллаж байна.