БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ДЭРГЭДЭХ ЭРҮҮЛ МЭНД, БОЛОВСРОЛ, НИЙГМИЙН БОДЛОГЫН ХУРЛЫН ХОРООНЫ ЭЭЛЖИТ ХЯНАЛТ ШАЛГАЛТЫН АЖИЛ ЭХЭЛЛЭЭ

Мэдээг хуваалцах

Баянгол дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2018 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн А/70 дугаар захирамжийн дагуу дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэдэх Эрүүл мэнд, боловсрол, нийгмийн бодлогын Хурлын хорооноос төрийн өмчит ерөнхий боловсролын сургуулиуд болон коллеж, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн үйл ажиллагаатай газар дээр нь танилцах, хяналт шалгалт хийх ажил эхэллээ. 
Энэхүү ажлын хүрээнд ерөнхий боловсролын сургуулиуд болон коллеж, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд сурч боловсорч, хөгжиж буй хүүхдийн хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, хүүхдийн хөгжлийг дэмжих үйлчилгээний чанар, хүртээмж, хүүхдэд ээлтэй орчин бүрдүүлэлт, хүүхдийн хөгжлийн хөтөлбөрүүдийн хэрэгжилт, эцэг, эх олон нийтийн хамтын ажиллагаа, тулгамдаж буй асуудлууд, шийдвэрлэх арга зам, салбар хоорондын хамтын ажиллагаа, уялдаа холбоо зэрэг асуудлуудыг тодруулах, зөвлөгөө мэдээллээр хангах, дүгнэлт зөвлөмж гаргах ажиллагаа явагдах юм.