ХАНГАРДИ-2018 СПОРТ НААДМЫН ЦОМЫН ЭЗНЭЭР БАГАНУУР ДҮҮРГИЙН ИТХ-ЫН БАГ ТАМИРЧИД ШАЛГАРЛАА

Мэдээг хуваалцах

Нийслэл, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчид, Ажлын албаны ажилтнуудын дунд жил бүр уламжлал болгон зохион явуулдаг "Хангарди-2018" спорт наадмыг Сүхбаатар, Баянгол дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хамтран амжилттай зохион байгууллаа.
Хангарди 2018 спорт наадамд 10 багийн 330 гаруй тамирчид Нийслэлийн хөгжил-Эрүүл иргэнээс уриан доор 4 өдрийн турш сагс, волейбол, дартс, ширээний теннис, боулинг гэсэн таван төрөлд хурд хүч авхаалж самбаа сорин өрсөлдсөн юм.
Спорт наадмын ширээний теннисний эмэгтэй ганцаарчилсан төрөлд
1-р байр: Налайх дүүргийн ИТХ-ын Г.Бадам
2-р байр: Багануур дүүргийн ИТХ-ын Д.Лхагвадулам
3-р байр: Сонгинохайрхан дүүргийн ИТХ-ын Г.Бадамцэцэг
Эрэгтэй ганцаарчилсан төрөлд
1-р байр: Налайх дүүргийн ИТХ-ын З.Болдбаатар
2-р байр: Сүхбаатар дүүргийн ИТХ-ын Ц.Осорваань
3-р байр: Багануур дүүргийн ИТХ-ын Н.Ганбаатар
Хосын төрөлд:
1-р байр: Сүхбаатар дүүргийн ИТХ-ын Л.Энхбаатар, Ч.Энхжаргал
2-р байр: Багануур дүүргийн ИТХ-ын О.Батмөнх, Ч.Нарлагмаа
3-р байр: Багахангай дүүргийн ИТХ-ын М.Цогт, Ц.Цэцгээ 
Дартсын тэмцээнд
1-р байр: Багануур дүүргийн ИТХ
2-р байр: Сүхбаатар дүүргийн ИТХ
3-р байр: Баянгол дүүргийн ИТХ-ын тамирчид шалгарлаа.
Боулингийн төрөлд
1-р байр: Сонгинохайрхан дүүргийн ИТХ
2-р байр: Багануур дүүргийн ИТХ
3-р байр: Баянзүрх дүүргийн ИТХ
Хамгийн өндөр онооны шагналын эзнээр 183 оноогоор Сонгинохайрхан дүүргийн ИТХ-ын Э.Батболд
Гар бөмбөгийн эрэгтэй төрөлд:
1-р байр: Сонгинохайрхан дүүргийн ИТХ
2-р байр: Нийслэлийн ИТХ
3-р байр: Багахангай дүүргийн ИТХ
Шилдэг тамирчнаар Нийслэлийн ИТХ-ын Т.Батцогт
Эмэгтэй төрөлд
1-р байр: Баянгол дүүргийн ИТХ
2-р байр: Багахангай дүүргийн ИТХ
3-р байр: Сонгинохайрхан дүүргийн ИТХ
Шилдэг тамирчнаар Багахангай дүүргийн ИТХ-ын А.Найгалмаа
Сагсан бөмбөгийн эрэгтэй төрөлд:
1-р байр: Баянзүрх дүүргийн ИТХ
2-р байр: Баянгол дүүргийн ИТХ
3-р байр: Сонгинохайрхан дүүргийн ИТХ
Шилдэг тамирчнаар Баянзүрх дүүргийн ИТХ-ын Б.Энхсайхан
Эмэгтэй төрөлд
1-р байр: Баянгол дүүргийн ИТХ
2-р байр: Сонгинохайрхан дүүргийн ИТХ
3-р байр: Багануур дүүргийн ИТХ
Шилдэг тамирчнаар Баянгол дүүргийн ИТХ-ын Б.Намуунзул нар шалгарлаа.
5 төрөлт Хангарди-2018 спорт наадмын багийн нэгдсэн дүнгээр
4-р байр: Сүхбаатар дүүргийн ИТХ
3-р байр: Баянгол дүүргийн ИТХ
2-р байр: Сонгинохайрхан дүүргийн ИТХ
1-р байр: Багануур дүүргийн ИТХ-ын баг тамирчид эзэлж
шилжин явах цомын эзнээр шалгарлаа.

Хангарди-2018 спорт наадамд Баянгол дүүргээ төлөөлөн оролцож амжилт гаргасан ИТХ-ын төлөөлөгчид болон ИТХ-ын Ажлын албаны баг тамирчдадаа халуун баяр хүргэе.