ХОРООДЫН “НЭГ ЦОНХНЫ ҮЙЛЧИЛГЭЭ”-НИЙ ЦЭГҮҮДИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА

Мэдээг хуваалцах

Баянгол дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэдэх Төрийн захиргаа, хууль зүйн хороо 2018 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний дагуу хороодын Засаг дарга, Ажлын албаны үйл ажиллагаатай танилцах мөн нэг цэгээр дамжуулан иргэдэд үзүүлж буй Төрийн үйлчилгээг хуулийн хүрээнд, чанартай, шуурхай, төрийн албан хаагчийн ёс зүйг баримтлан хүргэж байгаа эсэхэд үнэлэлт, дүгнэлт өгч, зөвлөн туслаж тухайн хороон үйл ажиллагаатай танилцлаа.

Төрийн захиргаа, хууль зүйн хороо нь тус ажлыг зохион байгуулснаар Баянгол дүүргийн 23 хороонд төрийн үйлчилгээг иргэдэд чанартай хүртээмжтэй хүргэж байгаа эсэхэд үнэлгээ хийх иргэдээс бодит байдал дээр нь санал хүсэлтийг нь авах, үйлчилгээг өргөжүүлэх, сайжруулах боломж нөхцөлийг судлах, мөн цаашдын үйл ажиллагаанд нь иргэдийн санал хүсэлтийг тусган төрийн үйлчилгээний чанар хүртээмжийг дээшлүүлэх зорилго тавин ажиллаж байна.

Тус ажлын хэсэг өнөөдөр Баянгол дүүргийн 1, 2, 3, 5, 6, 10, 16, 19 дүгээр хороон дээр ажилаж тухайн хороодын үйл ажиллагаатай танилцлаа.