“ҮЕ ТЭНГИЙН СУРГАГЧ БАГШ” БАГЦ СУРГАЛТЫН НЭЭЛТ БОЛЛОО

Мэдээг хуваалцах

Баянгол дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас 2018 оныг “Иргэний боловсролын жил” болгон зарласантай холбогдуулан эрүүл мэндийн боловсролын хүрээнд хийгдэж байгаа ажлын нэг бол дүүргийнхээ Ерөнхий боловсролын сургуулийн өсвөр үеийн сурагчдад эрүүл мэндийн боловсрол олгож, мэдлэг хандлагыг нь дээшлүүлэх зорилгоор “Үе тэнгийн сургагч багш” сургалтыг Баянгол дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, дүүргийн Эрүүл мэндийн төвтэй хамтран зохион байгуулж байна.

Тус сургалтыг зохион байгуулснаар үе тэнгийн сургагч багшаар дамжуулан ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад эрүүл мэндийн боловсрол олгох, эрүүл аж төрөх зан үйл, нөхөн үржихүй, бэлгийн замын халдвар, архи тамхины хор нөлөө, сэтгэцийн эрүүл мэнд зэрэг тэдэнд тулгамдаж буй асуудлаар мэдээлэл сургалтыг насны онцлогт нь тохирсон байдлаар сургууль тус бүрийг хамруулан Үе тэнгийн сургагч багшаар дамжуулан өөрөө өөрсдөөр нь нөлөөллийн ажлыг зохион байгуулж хэвших юм.

“Үе тэнгийн сургагч багш” сургалтын нээлтэд Баянгол дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Г.Энхболд, Засаг дарга С.Одонтуяа, ИТХ-ын Ажлын албаны дарга Э.Энхзаяа, дүүргийн Эрүүл мэндийн төвийн дарга Ө.Батжаргал, орлогч дарга Н.Болдбаатар нар оролцож уг сургалтаас сурч мэдсэн зүйлээ цаашид амьдралд хэвшүүлэх, үеийн нөхдөдөө үлгэр дуурайлал болж, түгээн дэлгэрүүлэхийг хүсээд сургалтад нь амжилт хүслээ.