ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ХУРАЛДААНЫ ЯВЦАД ИРГЭДИЙН БОДИТ ОРОЛЦООГ ХАНГАХ ҮЙЛ АЖИЛЛАГАА ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА.

Мэдээг хуваалцах

Баянгол дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал дүүргийн нутаг дэвсгэрийн эдийн засаг, нийгмийн асуудлыг иргэдийн хууль ёсны ашиг сонирхолд нийцүүлэн хуулийн хүрээнд шийдвэрлэхэд чиглэсэн бодлого үйл ажиллагаанд тавих олон нийтийн хяналтыг сайжруулах, шийдвэр гаргах түвшинд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, дээрх үйл ажиллагаанд иргэдийн оролцооны ач холбогдлын талаар иргэдийн мэдлэг мэдээллийг дээшлүүлэх зорилгоор 2017 оноос эхлэн хуралдааны явцтай иргэдийг биечлэн танилцуулах ажиллагааг эхлүүлсэн.

Өнөөдөр дүүргийн ИТХ-ын ээлжит наймдугаар хуралдаан Нутгийн Удирдлагын Ордны Хурлын танхимд хуралдаж байгаа ба уг хуралдаанд 23 хороодын ИНХ-ын дэргэдэх "Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн бүлгэм"-ийн төлөөлөл зочноор оролцож хуралдааны явцтай танилцлаа.

Иргэд, олон нийт хуралдааны үйл ажиллагаатай биечлэн танилцсанаар дүүргийн хөгжлийн бодлого, үйл ажиллагааны хэрэгжилтийн явц, хэрэгжиж буй хөтөлбөр арга хэмжээний ач холбогдол, үр дүнгийн талаар бодит мэдээлэл авах ба улмаар өөрсдийн хорооноос сонгогдсон төлөөлөгчид иргэдийн санал хүсэлтийг хүлээн авч, хэрхэн дүүргийн удирдлагуудад уламжилж, ажил хэрэг болгож байгааг өөрийн биеэр харах боломж олгож байгаа явдал юм.