НИЙСЛЭЛИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН АЖЛЫН АЛБА БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА

Мэдээг хуваалцах

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд ажлын албаны дарга Б.Батбямба, Ажлын албаны Захиргаа бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга Б.Мөнх-Оргил, Иргэний оролцооны хэлтсийн дарга М.Халтар, Хууль эрх зүй хамтын ажиллагааны тасгийн дарга Ц.Алтайхүү зэрэг албаны хүмүүс Баянгол дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын үйл ажиллагаатай танилцаж, цаашид хэрхэн хамтран ажиллах талаар санал бодлоо солилцлоо.

Баянгол дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Г.Энхболд, дэд дарга Б.Бурмаа, П.Цэцэгмаа, Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Э.Энхзаяа болон бусад хэлтсийн дарга нар дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуулиар хүлээсэн чиг үүргийн хэрэгжилт, Төрийн албаны тухай хууль, Шилэн дансны тухай хууль, Захиргааны ерөнхий хууль, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг хэрхэн ханган ажиллаж байгаа мөн дээрх чиглэлээр хийгдсэн ажлын тайланг танилцууллаа.