БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ДЭРГЭДЭХ “ИРГЭДИЙН ЗӨВЛӨЛ”, “АЛДАРТ ЭХИЙН ОДОНТОЙ ЭЭЖҮҮДИЙН КЛУБ”-ИЙН ГИШҮҮД БАЯНГОЛ ДҮҮРГИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТТАЙ ТАНИЛЦЛАА

Мэдээг хуваалцах

Баянгол дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн Хурлаас 2018 оныг “Иргэний боловсролын жил” болгон зарласантай холбогдуулан дүүргийнхээ иргэдэд сүүлийн таван жилийн хугацаанд хийгдсэн бүтээн байгуулалтын үйл ажиллагаатай танилцуулахаар төлөвлөн ажиллаж байгаа бөгөөд уг ажлын хүрээнд “Бид Баянгол дүүргээрээ бахархаж байна 2018” аяныг эхлүүлээд байна.

Тэгвэл өнөөдөр Баянгол дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын санаачлагаар 23 хорооноос шалгарсан “2017 оны Хариуцлагатай иргэд”-ээс бүрдсэн “Иргэний зөвлөл”-ийн гишүүд мөн дүүргийн “Алдарт эхийн одонтой ээжүүдийн клуб”-ийн гишүүд дээрх бүтээн байгуулалтын үйл ажиллагаатай танилцлаа. 

Тус аялалын дараа Баянгол дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдий Хурлаас нийт бүтээн байгуулалттай танилцсан иргэддээ гарын бэлэг гардууллаа.
“Бид Баянгол дүүргээрээ бахархаж байна 2018” тойрон аялалд дүүргийн бүх хороодын иргэдийг хамруулах юм